АНУ, Украйны хил дээрх үйл ажиллагааны талаар тайлбар өгөхийг ОХУ-аас хүсч байна

АНУ,  Украины хил дээрх Оросын цэргийн үйл хөдлөлийн тухай мэдээллийг "баттай" гэж үзэж, Москвагаас, явуулж буй энэ "өдөөн хатгалга"-аа тайлбарлаж өгөхийг хүсч, нөхцөл байдалд оролцоход бэлэн байна гэдгээ АНУ-ын Төрийн департамент даваа гарагт мэдэгдэв.

Оросын цэргүүд зүүн Украинтай хил залгаа газар цэргийн хүчээ нэгтгээд байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ажлаа авснаас хойш гурван сар ч хүрэхгүй хугацааны дараах АНУ, Оросын харилцааны хурцадмал байдлыг нэмэгдүүлэв. Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс(Ned Price) хэвлэлийн бага хуралд оролцохдоо, үйл явдал ОХУ-ын нутаг дэвсгэр дээр эсвэл Украйны дотор болсон эсэх нь хамаагүй Украиныг  айлган сүрдүүлэх гэсэн Москвагийн оролдлогод АНУ-д санаа зовж байгаа гэж хэлжээ.

Тэрбээр Орос улс үнэхээр хуучин Зөвлөлт холбоот улсын хөрш рүүгээ довтлохоор бэлтгэсэнд АНУ итгэж байгаа эсэхийг асуусан асуултад хариулахаас татгалзав. Даваа гарагт АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч, АНУ, энэ нөхцөл байдлын талаар "Москватай харилцахад нээлттэй" гэж мэдэгджээ. 2014 онд ОХУ-ын булаан авсан Украины хойг, Крым, хилийн орчимд  Оросын цэргүүд хөдөлгөөн хийж байгаа нь "баттай" гэж АНУ үзэв.

Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр уг хөдөлгөөнөөс сэргийлэх гэдэг нь 2020 оны 7-р сард энхийн хэлцлийг зөрчсөн үйл явдлаас болж Украйны дөрвөн цэрэг амь үрэгдэж, дөрвөн хүн шархадсан үйл явдал болохоос эмээж буй хэрэг юм.

Хэвлэлийн төлөөлөгч "Бид ОХУ-ыг түрэмгий алхам хийхээс татгалзахыг уриалж байна" гэж мэдэгдэв.

Баасан гарагт Байден Украйн улсын ерөнхийлөгч Володимир Зелинский(Volodymyr Zelinskiy)-д Украины зүүн Донбассын зарим хэсгийг эзэлсэн ОХУ-ын эсэргүүцэгчидтэй тэмцэхэд "буцалтгүй тусламж үзүүлнэ" гэв.

Даваа гарагт Орос улс, цэргийн хүчнүүд нь Украинд аюул занал учруулна гэдгийг үгүйсгэж, хэдийгээр Украин, Оросын компаниудын эсрэг шинэ хориг арга хэмжээ авбал хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан ч цэргийн хүчинг нэгтгэх нь ямар ч аюулгүй гэдгийг дахин дурджээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки сэтгүүлчдэд "Оросын түрэмгийлэл, Украины зүүн хэсэгт үүсч буй хурцадмал байдал нь сүүлийн үед "бидний анхаарлын төвд ороод байгаа зүйл юм." гэж хэлэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ