Алексей Навальныйгийн COVID-19-ийн шинжилгээ эерэг гарснаар, өвчтөний тасагт шилжүүлжээ

Шоронд хоригдож буй Кремлийн сөрөг хүчин Алексей Навальныйд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч, өвчтөний тасаг руу шилжүүлэн өндөр хэмтэй халуурч, ханиалгаж байсан тул коронавирусын шинжилгээнд хамруулжээ.

Владимир Путиныг шүүмжлэгч Навальный, өнгөрсөн долоо хоногт өлсгөлөн зарлаж, шоронгийн ажилтнуудыг өөрт нь нуруу, хөлний цочмог өвдөлтийг нь эмчлэх эмчилгээ хийлгээгүй гэж буруутгасан бөгөөд өмнө нь түүний өрөөнд сүрьеэгийн дэгдэлт гарсан байна гэж мэдэгдсэн. Барууны орнуудын зүгээс суллахыг шаардсан, 44 настай улс төрч хэлэхдээ түүний тасгаас гурван хүн сүрьеэ өвчнөөр эмнэлэгт хэвтсэн, хэрэв би энэ өвчнөөр өвчилбөл бусад өвчнөөсөө ангижрах байх гэж хошигножээ. “Хэрэв би сүрьеэгээр өвчилбөл нуруу, хөлний минь өвдөлтийг хөөнө. Энэ дажгүй шүү дээ” гэж тэр инстаграм хуудсандаа бичсэн байна. Шоронгийн удирдлагууд түүний биеийн хэмийг үзээд цельсийн 38.1 градус(Фаренгейт 100.6 градус) гэж тогтоосон гэв. Мөн тэрээр хүчтэй ханиалгаж байсан гэж хэлсэн.

Хэдэн цагийн дараа Кремлийн "Известия" сонин, шоронгийн албаныхан түүнийг өвчтөний тасагт шилжүүлж, коронавирус зэрэг янз бүрийн шинжилгээнд хамруулсан гэсэн мэдэгдлийг иш татав. "Известия" сонинд өвчтөний тасаг яг хаана байдгийг дурдаагүй боловч түүний өмгөөлөгчдийн нэг нь түүнийг Москва хотоос зүүн тийш 100 км (60 миль) байрладаг IK-2 засан хүмүүжүүлэх хорих дотор байх шиг байна гэж TV Rain агентлагт хэлжээ.

Навальный, тэндхийн шоронгийн удирдлагуудыг шөнө хэдэн цагаар сэрүүн байлгаж, түүнд зохих эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзваас болж нойргүйдэлд орсон гэж буруутгаж байгаа юм.

Шоронгийн удирдлагууд нойргүй байлгасан гэдгийг үгүйсгэсэн бөгөөд Навальныйгийн биеийн байдал хангалттай сайн байгаа, шаардлагатай бүх эмчилгээнд хамрагдсан гэж өмнө нь хэлжээ. Түүний байрлаж буй шорон даваа гаригт тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Түүнийг өөрийн сонгосон эмчдээ үзүүлж, зохих эм үйлчилгээгээ авахгүй байна гэж үзвэл Мягмар гарагаас эхлэн түүний шоронгийн гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж түүний холбоотнууд мэдэгдэв.

Навальныйгийн өмгөөлөгчид түүний цагдан хорих байранд тогтмол очиж уулзаж, олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо үргэлжлүүлэн бичихэд нь тусалсан. Эмнести Интернэшнлийн ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард(Agnes Callamard) Навальныйг "дур мэдэн баривчилж, эрүүл мэндийн байдал нь муудаж байгаа" асуудлаар Путинд хандсан гэдгээ мэдэгджээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ