Тайванийн ойролцоох цэргийн сургуулилт цаашид тогтмол болно гэж Хятад улс мэдэгдэв

Хятадын нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүд Тайванийн ойролцоо сургуулилт хийж байгаа бөгөөд ийм сургуулилт тогтмол явагдана гэж Хятадын тэнгисийн цэргийнхэн даваа гарагийн орой мэдэгджээ. Тус сургуулилтын газрыг Бээжин, өөрийн бүрэн эрхт газар нутаг хэмээн тунхагласан бөгөөд сургуулилт хийх шийдвэр нь Тайвантай үүсгэсэн хурцадмал байдал улам хүндрэхэд хүрсэн юм.

Ардчилсан замаар удирдаж буй арал дээр, Хятад улс бүрэн эрхээ баталгаажуулахаар зүтгээд байгаад мөн ойрын саруудад Хятадын цэргийн үйл ажиллагаа нэмэгдсэнд Тайвань гомдолтой байгаагаа мэдэгдэв.

Хятадын тэнгисийн цэргийн флотын мэдэгдсэнээр тус улсын анхны нисэх онгоц тээвэрлэгч Ляонин тэргүүтэй тээвэрлэгч хөлгүүд Тайванийн ойролцоох усанд "ердийн" сургуулилт хийж байна гэжээ.

Үүний зорилго нь "үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах чадварыг дээшлүүлэх" явдал юм гэсэн байна.

"Цаашид ижил төстэй дасгал сургуулилтуудыг тогтмол хийж байх болно" гэж тэнгисийн цэргийн хүчиндэлгэрэнгүй тайлбарлалгүйгээр нэмж хэлэв. Даваа гарагт Тайванийн Батлан хамгаалах яам зүгээс, Хятадын арми, арлын агаарын довтолгооноос хамгаалах бүсэд агаарын хүчнээрээ шинэ дайралт хийснийг мэдээлсний дараагаар Хятадын зүгээс мэдэгдэл гарчээ.

Тайванийн Батлан хамгаалах яам, Тайванийг тойрсон агаарт болон далайд үүссэн нөхцөл байдлыг "бүрэн ойлгож", энэ асуудлыг "зохих ёсоор шийдвэрлэж" байгаагаа мэдэгдэв.

Ням гарагт Японы Батлан хамгаалах яам хэлэхдээ, Ляонин болон түүнийг дагалдан явсан 5 тээвэрлэгч хөлөг онгоц Номхон далайг зорих замдаа Мияко хоолойгоор дамжин өнгөрсөн гэжээ. Хятадын эрх баригч Коммунист намын албан ёсны People's Daily-ээс эрхлэн гаргадаг Хятадын Global Times сонинд нийтэлснээр, өнгөрсөн жил хэрэглээнд нэвтэрсэн 055 төрлийн шинэ хүчирхэг сөнөөгч хөлөг Наньчан, 5 тээвэрлэгчдийн нэг нь байжээ.

2019 оны 12-р сард Тайваньд болсон ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн өмнөхөн Шандун агаарын хөлөг тээвэрлэгч, Тайванийн хоолойгоор өнгөрөн явсан нь Тайванийг айлган сүрдүүлэх оролдлого хэмээн буруутгажээ. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн эмзэг асуудал бөгөөд цэргийн хүчин чадал бүхий газар юм. Хятад улс арлыг өөрийн мэдэлд оруулахын тулд хүч хэрэглэхээс татгалзаж байгаагүй.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ