Дэлхийн чипний хомсдол аажмаар буурч магадгүй

Дэлхий дахины дундаж хэрэглээний бүтээгдэхүүний чипний хомсдол арилж байгаа бөгөөд оны хоёрдугаар хагаст нөхцөл байдал илүү дээрдэх болно гэж Тайванийн Acer компанийн гүйцэтгэх захирал хэлэв.

Автомашины үйлдвэрлэл, нийлүүлэлтээс авахуулаад гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хомсдол, өндөр өртөгтэй ухаалаг гар утас үйлдвэрлэл гээд дэлхийн өнцөг булан бүрт бизнес эрхлэгчид, хэрэглэгчид хагас дамжуулагч микро чипний хомсдолд ороод байна.

Анх автомашины үйлдвэрт л гарч байсан хомсдол нь одоо ухаалаг гар утас, хөргөгч, бичил долгионы зуух гэх мэт бусад өргөн хэрэглээний цахилгаан барааг хамарчээ.

Acer компанийн Пан-Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Эндрю Хоу(Andrew Hou), Тайпей дахь сэтгүүлчдэд хэлэхдээ, хомсдлын асуудал нь өнгөрсөн оны 4-р улиралд гарч эхэлснээс хойш нийлүүлэгчид нөхцөл байдлыг зохицуулахаар нийлүүлэлтийн сүлжээг үйл ажиллагаагаанд оруулжээ.

Хоу(Hou), энэ оны хоёрдугаар улиралд, эхний улиралтай харьцуулахад нийлүүлэлт сайжирч мөн энэ оны хоёрдугаар хагаст, нөхцөл байдал хоёрдугаар улиралтай харьцуулахад илүү дээр болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

"Одоогоор бид нөхцөл байдлыг ингэж л  харж байна." гэж тэр нэмж хэлэв.

Энэ хомсдол нь өнгөрсөн онд COVID-19 цартахлын үеэр үйлдвэрүүдээ зогсоосон автомашин үйлдвэрлэгчид, өргөн хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэх үйлдвэрүүдтэй, чипний нийлүүлэлтийг авахын тулд өрсөлдсөнөөс үүдэлтэй юм.

Цартахлын үеэр хэрэглэгчид зөөврийн компьютер, тоглоом болон бусад цахилгаан хэрэгслүүдийг ихээр худалдан авч байсан нь эрэлтийг улам нэмэгдүүлсэн. Мөн хүмүүс өнгөрсөн хавар салбарынхны тооцоолж байснаас илүү их автомашин худалдаж авсан нь нийлүүлэлтийг улам хүндрүүлжээ.

Хоу хэлэхдээ компаниуд болон засгийн газрууд хүмүүст гэрээсээ сурч, ажиллах боломжоор хангах зорилгоор зөөврийн компьютерийн эрэлт нэмэгдэж байгаа тул Хятадыг эс тооцвол бусад бүс нутагт борлуулалт эрчимтэй явагдаж байна гэв.

"Бидэнд дутагдаж буй зүйл бол үнэтэй дээд зэргийн чип биш юм. Харин удаан хугацааны туршид хүмүүсийн огт тоодоггүй байсан тэр чип юм." гэж Хоу нэмж хэлжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ