Орос улс вакцин хийлгэх аялал жуулчлалыг санал болгоно

Орос улс 7-р сараас эхлэн гадаадад байгаа хүмүүст COVID-19-ийн эсрэг Sputnik V вакциныг Оросд хийлгэх боломжтой хөтөлбөрийг боловсруулж байна гэж вакцины албан ёсны твиттер хаяг мэдээлэв.

Гэвч вакцин хийлгэхээр гадаадын иргэдийг ОХУ-д зорчих боломжийг олгох хөтөлбөрийн талаар эрх баригчид одоог хүртэл эргэлзэж байгаа бөгөөд эхлээд өөрсдийн ард түмэндээ анхаарах шаардлагатай байна гэж үзжээ.

Хоёр удаагийн вакцины тун нь ОХУ-ын өөрийн иргэдэд мөн оршин суух эсвэл түр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд хүртээмжтэй гэв.

Тус твиттер хаяг, хэрэглэгчдийг өөрийн хаягийг дагахыг уриалж, "Манай твиттерийн сүлжээний дагагчид #SputnikVaccinatedin Russia хөтөлбөр эхлэх үед хамгийн түрүүнд уригдах болно. Бид энэ хөтөлбөрийг 7-р сараас эхлүүлэхээр ажиллаж байна. гэж нийтэлсэн байв.

Sputnik V-г дэлхийн хэмжээнд сурталчилж, твиттер хаягийг нь хөтөлдөг Оросын RDIF үндэсний баялгийн сан цаашид дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав. RDIF-ийн төлөөлөгч энэ хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед сангийн зүгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэжээ.

Орос улс 3-р сарын 17-ны байдлаар 20.1 сая тун Sputnik V вакцин үйлдвэрлэсэн бол 144 сая хүн амын 4.3 сая нь арванхоёрдугаар сараас хойш 2 дахь тунгаа хийлгэсэн байна.

Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко(Mikhail Murashko) өөрсдийн хүн амаа вакцинжуулж дуусаагүй тул Оросд вакцин хийлгэхээр гадаадын иргэдийг зорчуулах санааг үгүйсгэжээ. Мурашкогийн туслах Алексей Кузнецов(Alexei Kuznetsov) "Бидний хувьд нэн тэргүүний зорилт бол Оросын иргэдийн вакцинжуулалт юм ... Бид энэ шатанд вакцинжуулах аялал жуулчлалын тал дээр ажилаагүй байна." гэжхэлэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ