Суэцийн сувагт хүлээгдэж байсан хөлгүүд хэвийн үйл ажиллагаанд оров

3-р сард Суэцийн сувагт Ever Given хэмээх аварга тээврийн хөлөг онгоц гацаж, бямба гарагт хөлөг онгоц замыг сулласнаар, хүлээгдэж байсан бусад хөлөг онгоцуудын үйл ажиллагаа хэвийн горимд орсон гэж сувгийн удирдах газар мэдэгдэв.

Даваа гаригт, хөлөг онгоцыг хөдөлгөж холдуулахад ард нь хүлээгдэж байсан 422 хөлөг онгоцны сүүлийн 61 хөлөг онгоц бямба гарагт худалдааны гол замаар дамжин өнгөрлөө гэж Суэцийн сувгийн захиргаа(SCA) мэдээлэв.

400 метрийн урттай (430 ярд) Ever Given хөлөг 3-р сарын 23-нд сувагт гацах үед олон улсын нийлүүлэлтийн сүлжээ эмх замбраагүй байдалд орж, аврах ажиллагааны мэргэжлийн багууд долоо хоног шахам элс цацаж, олон удаа чиргүүлдсэний эцэст хөлгийг чөлөөлжээ.

Ever Given чөлөөлөгдсөнийдараа ирсэн 24 хөлөг онгоцыг оруулаад нийтдээ 85 хөлөг онгоц бямба гаригт сувгаар дамжин өнгөрөх ёстой байсан байсан гэж SCA хэлэв.

Лхагва гарагт SCA-ийн мөрдөн байцаалт эхэлсэн бөгөөд хөлөг онгоц сувагт гацаж, зургаан өдрийн турш усан замыг хаахад хүргэсэн шалтгааныг тогтооно гэж сувгийн удирдах газрын дарга Осама Раби(Osama Rabie) мэдэгдэв. "Мөрдөн байцаалт амжилттай явагдаж байгаа бөгөөд дахин хоёр өдөр шаардагдана, дараа нь бид судалгааны үр дүнг хэлэх болно" гэж тэр нэмж хэлжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ