АНУ, Хятадын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгайтөлөөлөгч Жон Керри(John Kerry) хэлэхдээ, хоёр орны харилцаанд нөлөөлсөөр ирсэн удаан хугацааны санал зөрөлдөөнөөс үл хамааран АНУ, Хятад улстай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.

Керри, Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод бямба гаригт айлчлах үеэрээ "Бид Хятад улстай харилцан зөвшөөрсөн тохиролцоо хийнэ гэж найдаж байна. Ерөнхийлөгч Байден үүнийг тодорхой хэлсэн, уур амьсгалын талаар Хятад улстай шийдэх ёстой асуудлын аль нь ч барьцааны шинжтэй эсвэл худалдаа арилжаатай холбоогүй.” гэж хэлэв.

Хятад, АНУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд, худалдаа арилжааны санал зөрөлдөөн, Хятадын уйгар үндэстний цөөнхөд хандах хандлага, түүнчлэн Тайвань, Хонгконгд хийж буй үйл ажиллагаа зэргээс үүдэн хурцадмал байдалд оржээ. Керри Ням гарагт Абу Дабигаас зохион байгуулсан Ойрхи Дорнод ба Хойд Африкийн уур амьсгалын асуудлын тухай яриа хэлэлцээрт оролцов.Энэхүү хэлэлцээр нь 11-р сард Глазго хотод болох НҮБ-ын уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын өмнөхийх үндэсний болон бүс нутгийн бэлтгэл ажлын талаар голчлон өрнөх болно гэж Арабын Нэгдсэн Эмират улс мэдэгдэв.

Керри хэлэхдээ, 11-р сард болох уулзалтаас өмнө улс орнууд нүүрсний хамаарлыг хэрхэн бууруулах, мөн уур амьсгалыг өөрчлөх "хүсэл санаачилгыг нэмэгдүүлэх" талаар ярилцана гэжээ. "Миний бодлоор, дараагийн үеийнхэн маань биднийг амлалтаа биелүүлэхийг шаардаж байна" гэж тэр нэмж хэлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа утааг бууруулах шинэ зорилтыг 4-р сарын 22-нд болох дэлхийн цаг уурын дээд хэмжээний уулзалтын үеэр зарлах төлөвтэй байгаа бол Хятад улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан(Хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцоолох, агаарт нүүрс төрөгчийн давхар исэл их хуримтлагдахаас сэргийлэх) болно гэж амласан.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ