Фараонуудын алтан цуваа

Бямба гаригт их парадын үеэр эртний Египетийн хааныугсааны 22 занданшуулсан шарилыг тусгай хоргонд хийж нийслэл хот Каир хот дундуур зөөн, тэднийг илүү сүр жавхлантай харагдуулах шинэ музейд хүргэжээ.

Цуваагаар, шинэ хаант улсын үеийн 18 хаад, дөрвөн хатдыг Каирийн төв Тахрирын талбай дахь Египетийн музейгээс, зүүн өмнөд зүгт 5 км (3 миль) зайд байрлах Фустат дахь Египетийн соёл иргэншлийн үндэсний музей хүртэл зөөвөрлөв.

COVID-19-тэй холбоотой хязгаарлалтаас болж аялал жуулчлал бараг бүхэлдээ зогссон энэ үед Египетийн эртний эдлэл, цуглуулгуудыг үзэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулсан энэхүү ёслолын ажиллагааны үеэр эрх баригчид Нил мөрний дагуух замыг хаажээ.

Бямба гарагт албан ёсоор музейд байршуулсан хааны удмын шарилууд ирэх үед их буугаар 21 удаа буудан мэндчилжээ. Шарилуудыг фараоны алтан хээ угалзаар чимгэлсэн машинууд дээр байрлуулсан бөгөөд цуваагаар яван өнгөрөх үед Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси(Abdel Fattah al-Sisi) зогсон хүндэтгэл үзүүлэв.

"Ийм сүр жавхлантай байдлаар ёслол үйлдсэн нь шарилуудын хүртэх ёстой зүйл. Эд бол Египетийн хаад, эд бол фараонууд юм. Тиймээс энэ бол хүндэтгэл үзүүлж буй хэрэг билээ.” гэж Каир дахь Америкийн их сургуулийн Египет судлаач Салима Икрам(Salima Ikram) хэлэв.

НҮБ-ын соёлын байгууллага ЮНЕСКО болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тэргүүнүүд мөн ёслолд оролцов. Шарил бүрийг азотоор дүүргэсэн тусгай хоргонд хийж, хамгаалсан. Мөн шарилуудын тогтвортой байдлыг хангах зориулалттай тээврийн хэрэгслээр авч явсан гэж Египетийн археологич Захи Хавасс(Zahi Hawass) дурджээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ