Украин, НАТО-гийн хамтарсан цэргийн сургуулилт эхэлнэ

Украйны зэвсэгт хүчин хэдхэн сарын дараа НАТО-гийн цэргүүдтэй хамтарсан цэргийн сургуулилт эхлэх талаар мэдэгдсэний дараа эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн Москватай харилцааны хувьд хурцадмал байдалд орж болзошгүй юм.

НАТО өнгөрсөн долоо хоногт зүүн Украины ойролцоо Оросууд цэргийн хүчээ төвлөрүүлэн бэлтгэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлэв. Орос улс, Украины Донбасс муж дахь мөргөлдөөнийг даамжруулах нь Украиныг “устгаж” болзошгүй гэж анхааруулжээ.

НАТО-гийн цэргүүд Украинд байрласнаар, Оросын хил орчимд хурцадмал байдал үүсэж, Москва аюулгүй байдлаа хангахын тулд нэмэлт арга хэмжээ авахад хүрнэ гэж баасан гарагт Кремль мэдэгдэв.

Украины цэргүүд Донбасс мужийн зүүн хэсэгт Оросын дэмжлэгтэй эсэргүүцэгчидтэй тулалдаж байна. Мөн Киевийн тооцоолсноор ОХУ, Украины хоорондын зөрчлөөс болж 2014 оноос хойш 14000 хүн амь үрэгджээ.

Сургуулилтад НАТО-гийн 5-аас доошгүй гишүүн орны 1000 гаруй цэргийн албан хаагчдыг хамруулж, хэдэн сарын дараа зохион байгуулна гэж Украины зэвсэгт хүчин бямба гарагт фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

"Ялангуяа хамгаалалтын арга хэмжээг боловсруулж, дараа нь дайсагнасан хөрш орнуудын түрэмгийлэлд өртсөн улсынхаа хил, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх зорилгоор дайралт хийх болно" гэж мэдэгдэлд дурджээ.

Энэ сургуулилт яг хэзээ болох талаар тодорхойхугацаа заагаагүй байна. ОХУ хилийн дагуу цэргийн хүчээ бэхжүүлснээр хоёр орны хоорондын хурцадмал байдал нэмэгдсэн. Украин, өрнөдийн орнууд болон НАТО нь 2014 онд Украины зүүн хэсгийг эзэлсэн Донбасс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчиддөө тусламж үзүүлэхээр цэрэг, хүнд зэвсэг илгээсэн хэмээн Оросыг буруутгаж байна. Харин Орос улс эсэргүүцэгчдэд улс төрийн болон хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлж байна гэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ