ЕХ, АНУ хоёрын зүгээс Хятад, Оростой холбоотойгоор хамтарсан мэдэгдэл гаргав.

АНУ, ЕХ зүгээс Хятадын тал дээр хоёр талын яриа хэлэлцээрийг сэргээж, Оросын энэ "хэцүү хандлага"-д анхаарал хандуулан хамтран ажиллахаар тохиролцсоныг хамтарсан мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен(Antony Blinken), ЕХ-ны гадаад хэргийн дээд төлөөлөгч Хосеп Боррелл(Josep Borrell) нар “Хятадтай харилцах харилцаа нь олон талт, хамтын ажиллагаатай гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Тэд мөн хоёр талын байдал, эдийн засгийн асуудлууд, уян хатан байдал, хүний эрх, аюулгүй байдал, олон талт байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдээр хамтран ажиллах болно гэдгээ мэдэгджээ.

“Нарийн бичгийн дарга Блинкен, дээд төлөөлөгч Боррелл нар, олон намын тогтолцоо бүхий найдвартай ардчилал, хүний эрхийн хамгаалалт, олон улсын хууль дүрмийг дагаж мөрдөх нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэдгийг баталж байна. Аль аль нь аюулгүй, тогтвортой, чөлөөтэй, нээлттэй далайн үйл ажиллагааны чиглэл, хангамж, нийлүүлэлтийн сүлжээг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг зорьж байгаа бөгөөд сонирхол, хандлага ижил түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байна.” гэж мэдэгдэлдээ дурдав.

Блинкен, Боррелл нар мөн “Украин, Гүржийн эсрэг тасралтгүй явуулж буй түрэмгийлэл; худал мэдээлэл мөн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцох; аюултай кибер үйл ажиллагаа; болон цэргийн хүчээрээ далайлгах зэрэг Оросын хүлээн зөвшөөрөх боломжгүй зан байдалдээр анхаарлаа хандуулан ажилна гэв.

Хоёр тал Брюссель хотноо уулзах үеэрээ дэлхийн хэмжээнд аюулгүй, үр дүнтэй коронавирусын вакциныг үйлдвэрлэх, цаашид цар тахлын эсрэг бэлтгэлтэй байх тал дээр хамтран ажиллахаа батлав. Хоёр сайдын хэлэлцсэн бусад асуудлууд нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой хамтын ажиллагаа, Иран, Турк зэрэг улсуудын тухай асуудлыг хэлэлцэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ