CD Projekt Red нь дэлхийн хамгийн том видео тоглоом үйлдвэрлэгчдийн нэг болохыг зорьж байна

“Олон удаагийн шилдэг тоглоом шагнал хүртэж байсан Witcher 3 мөн сүүлийн үеийн хит болсон CyberPunk 2077 тоглоомын үйлдвэрлэгч, Польшийн CD Projekt Red компани нь дэлхийн шилдэг гурван видео тоглоом үйлдвэрлэгчдийн нэг болохын тулд худалдан авч болох, хамтран ажиллах үйлдвэрлэгчийг хайж байгаагаа зарлав.

2020 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн мөн шүүмжлэл хүртсэн тоглоомуудын нэг болох Cyberpunk 2077-ийн үйлдвэрлэгч студиэ болон шинэ бүтээгдэхүүн гаргах арга барилаа өөрчилж, дараагийн өндөр төсөвтэй AAA тоглоомын үйлдвэрлэлээ 2022 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. "Бид томоохон хэмжээний өөрчлөлт хийхэд анхаарлаа төвлөрүүлж байна " гэж CD Projekt-ийн удирдах зөвлөлийн гишүүн Михаил Новаковски(Michal Nowakowski) хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Компани мөн Cyberpunk-т үнэгүй татах боломжтой контентыг (DLC) гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 12-р сард гарсан алдаатай тоглоомыг засах төлөвлөгөөгөө танилцуулна гэдэгт хөрөнгө оруулагчид, тоглогчид найдаж байгаа юм.

Мягмар гарагт хэвлэгдсэн стратегийн баримт бичигт өөр үйлдвэрлэгч худалдан авах төлөвлөгөөний тухай мэдэгдэл гаргана гэж дурдаагүй юм.

CD Projekt нь стратегийн шинэчлэлээ зарлахын өмнөхөн Канадын Digital Scapes хөгжлийн студийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бичигт гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдэв. Хэдийгээр хийсэн тохиролцооныхоо тухай хэлээгүй ч Ванкуверт байрладаг уг тоглоом хөгжүүлэгч студитэй 2018 оноос хойш хамтран ажиллаж байгаагаа дурдав. Digital Scapes багт "арав орчим туршлагатай тоглоом бүтээгчид ажилладаг" гэж CD Projekt хэлэв. CD Projekt Red компани, маш их нэр хүндийг олсон Cyberpunk 2077 нэртэй тоглоомоо гаргаснаас хойш хэдхэн сарын дараа бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөгөө зарласан. Шинэ төлөвлөгөөний гол зорилтуудын нэг нь "[студи] буюу видео тоглоом хөгжүүлэх арга замаа өөрчлөх явдал юм" гэж хэвлэлийнхэнд тайлбарлав.

CD Projekt зэрэг видео тоглоом хөгжүүлэгчид нь эдийн засгийн чухал хэсэг болсон экспортын орлогыг Польш улсад их хэмжээгээр оруулдаг байна. Энэ салбарын ач холбогдлыг илэрхийлэхийн тулд Польшийн Ерөнхийлөгч 2015 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Польш улсад албан ёсны айлчлал хийх үеэр Witcher 2 тоглоомын хуулбарыг бэлэглэж байжээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ