SpaceX компаний Starship SN11 пуужин аюулгүй газардаж чадаагүй байна

Мягмар гарагт Техас мужийн Бока Чика хотоос SpaceX компаний нисгэгчгүй Starship загварын анхны пуужин туршилтын нислэг хийж, аюулгүй газардаж чадаагүй бөгөөд инженерүүд үүнийг шалгаж байна гэж SpaceX компани мэдээлэв.

"Бид хөлгийн бүх холбоог алдсан юм шиг байна" гэж SpaceX-ийн инженер Жон Инспрукер(John Insprucker) пуужингийн туршилтын нислэгийн видеогоор дамжуулан хэлэв. "Бид юу болсныг багийнхнаас тодруулах хэрэгтэй болно." Шууд дамжуулалтын бичлэгийн харагдацыг манан бүрхсэн тул хөлгийн газардалтыг харахад хэцүү байсан. Сансрын хөлгийн салсан хэсэг газардах газраасаа таван милийн (8 километр) зайд унасан байжээ.

Starship хөлөг бол тэрбумтан, бизнес эрхлэгч Элон Маскийн хувийн сансрын компаниас гаргасан, хүмүүсийг болон 100 тонн ачааг сар, Ангараг руу хүргэх зорилгоор бүтээж буй хүнд даацын пуужингийн цуврал загваруудын нэг юм. Super heavy нэртэй эхний шатны хөдөлгүүрийг оруулаад 394 фут (120 метр) өндөртэй бүрэн Starship пуужин бол SpaceX-ийн дараагийн үеийн дахин, бүрэн ашиглах боломжтой сансрын хөлөг юм. Энэ нь Маскийн хүн төрөлхтнийг сансарт аялах боломжийг илүү хямд, байнгын болгох хүсэл эрмэлзэлтэй холбоотой. Энэ оны төгсгөлд Starship хөлөг анхны тойрог замын нислэг хийхээр төлөвлөж байна. Элон Маск нь мөн цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компанийн захирал бөгөөд 2023 онд Японы тэрбумтан Юсаку Маэзава (Yusaku Maezawa)-г Starship хөлөгт суулган сарыг тойрон нисгэх бодолтой байгаагаа хэлжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ