Олон улсын цар тахлын гэрээ

23 орны удирдагчид болон ДЭМБ-аас мэдээлэл солилцох журмыг чангатгах замаар коронавирусын тахал зэрэг цаашдын эрүүл мэндийн гэнэтийн тохиолдлуудыг шийдвэрлэхэд туслах олон улсын гэрээ байгуулахыг дэмжлээ.

Цар тахлын вакцин, эм, оношилгоог дэлхий даяар тэгш хүртээмжтэй байлгахад чиглэсэн энэ гэрээний санааг анх Европын Холбооны удирдагчдын дарга Чарльз Мишель(Charles Michel) өнгөрсөн 11-р сард дэвшүүлсэн юм. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус(Tedros Adhanom Ghebreyesus) уг саналыг дэмжсэн боловч албан ёсны хэлэлцээр хийж эхлээгүй байна гэж дипломатууд мэдэгдэв.

Тедрос мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, энэхүү гэрээ нь COVID-19 цартахлын улмаас үүссэн асуудлуудыг шийдэхэд тусална гэв. Хэлэлцээрийн тухай тогтоолын төслийг ДЭМБ-ын 194 гишүүн орнуудад 5-р сард болох жил бүрийн уулзалтын үеэр танилцуулж болно гэжээ. ДЭМБ-ын COVID-19 цар тахлын  зохицуулалт шүүмжлэлд өртсөн бөгөөд ДЭМБ-ыг Хятад улсад, өвчний дэгдэлтийн цар хүрээгээ нуухад тусалсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын захиргаа буруутгаж байсан юм.

Гэрээний санал нь Фижи, Португал, Румын, Их Британи, Руанда, Кени, Франц, Герман, Грек, Солонгос, Чили, Коста Рика, Албани, Өмнөд Африк, Нидерланд, Тунис, Тринидад, Тобаго, Сенегал, Испани, Норвеги, Серби, Индонези, Украйн болон ДЭМБ-ын удирдагчдын албан ёсны дэмжлэгийг авсан. “Цаашид цартахлын болон бусад эрүүл мэндийн онцгой тохиолдлууд гарах болно. Энэ аюулыг ганц засгийн газар эсвэл олон улсын байгуллага дангаараа шийдвэрлэх боломжгүй." гэж улс орнуудын удирдагчид томоохон сонинд санал бодлоо илэрхийлжээ. Хятад, АНУ-ын удирдагчид уг саналын баримт бичигт гарын үсэг зураагүй боловч Тедрос хэлэхдээ  хоёр гүрний зүгээс  нааштай хүлээж авсан бөгөөд, бүх улсууд хэлэлцээрт оролцоно гэв.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки дараа нь Вашингтонд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: "Бид, шинэ гэрээ хэлэлцээр эхлүүлэх тохиромжтой хугацаа мөн эсэхд санаа зовж байна." Тус хэлэлцээр нь цар тахлын хариу арга хэмжээ болон ирээдүйн бэлэн байдлын талаарх чухал асуудлуудаас  хөндийрүүлж магадгүй юм. Гэхдээ Байдены засаг захиргаа олон улсын хамтын ажиллагаанд нээлттэй хэвээр байгаа гэж тэр нэмж хэлэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ