ДЭМБ: ДЭМБ-ын COVID-19-ын судалгаа шинжилгээний багаас мэдээллийг нууцалжээ

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос, саяхан  ДЭМБ-ын судалгааны тайлангийн талаар хийсэн мэдэгдлийн үеэр, Хятад улс руу коронавирусын цартахлын гарал үүслийг судлахаар явсан судлаачдаас мэдээллийг нууцалсан гэв.

АНУ, Европын холбоо болон барууны бусад орнууд, 2019 онд гарсан анхны дэгдэлтийн тухай мэдээлэлд "бүрэн нэвтрэх" боломжийг олгохыг Хятадаас нэн даруй шаардав. 1, 2-р сард Ухань хот болон түүний ойролцоо дөрвөн долоо хоногийг өнгөрөөсөн ДЭМБ тэргүүтэй судалгааны баг, Хятадын эрдэмтэдтэй хамтран гаргасан сүүлийн тайландаа, вирус нь сарьсан багваахайнаас хүнд өөр амьтнаар дамжин халдварласан байх магадлалтай бөгөөд лабораторид алдагдсан гэх мэдээлэл нь  "тун эргэлзээтэй" гэж дурджээ.

Багийн судлаачдын нэг нь хэлэхдээ Хятад улс, ДЭМБ тэргүүтэй багт COVID-19-ийн эхэн үеийн тохиолдлуудын мэдээллийг өгөхөөс татгалзсан тул дэлхийн цар тахал хаанаас, хэрхэн үүсэлтэйг мэдэхэд төвөгтэй болгож байна гэв. "Тус судалгааны багтай хийсэн ярилцлагад, судлаачид мэдээллийн эх сурвалжид нэвтрэхэд тулгарч байсан бэрхшээлүүдийн талаар дурдсан. Цаашид хийх хамтарсан судалгаанууд илүү цаг үеэ мэдэрсэн, иж бүрэн мэдээлэл солилцох боломжтой болно гэж найдаж байна." гэж Тедрос хэлэв.

ДЭМБ, вирус хаана үүсээд, хэрхэн тархсаныг судлах даалгаврыг бүрэн гүйцэд дүгнэж чадахгүй байгаа нь цар тахлын үүсэлтэй холбоотой айдас түгшүүр үргэлжлэх болно гэсэн үг юм. Мөн Хятад улс үүнийг олж мэдэхэд хүчин чармайлт гаргаж байгаа эсвэл АНУ-ын хэлснээр саад болж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Мягмар гарагт АНУ болон бусад 13 орон, ДЭМБ -аас COVID-19-ийг үүсгэсэн шинэ коронавирусын гарал үүслийн талаарх тайлан гарах нь хойшлогдож, бүх мэдээлэлд нэвтрэх боломжгүй байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ