Суэцийн сувагт гацсан хөлөг онгоц дэлхийн эдийн засагт нөлөөлж байна

Суэцийн сувагт гацсан аварга хөлөг онгоцыг чөлөөлөх оролдлого хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн нь шатахуун тээвэрлэх ачааны тээвэрлэлтийн үнийг нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд хувцас хүртэлх дэлхийн бүх бүтээгдэхүүний хангамжийн сүлжээг алдагдуулж байна.

Хөлөг онгоц гацсаны дараа газрын тос зөөвөрлөгч онгоцны тээвэрлэлтийн үнэ бараг хоёр дахин нэмэгдсэн бөгөөд аварга том хөлөг онгоцыг чөлөөлөх оролдлого нь хэдэн долоо хоног үргэлжилж, цаг агаарын тогтворгүй байдлаас болж улам төвөгтэй болж болзошгүй тул COVID19 тахлын дараа дөнгөж хөл дээрээ босч буй компаниудад өндөр өртөг бүхий хохирол учрах эрсдэлтэй байна.

Онгоцонд байсан 25 багийн гишүүд бүгд бие, эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд аюулгүй сайн байгаа гэж BSMtechnical компаний менежер хэллээ.

Голландын аврах багийнхан хөлөг онгоцыг гаргахад туслах зорилгоор хоёр нэмэлт хөлөг 3-р сарын 28-нд явуулна гэдгийг баталгаажуулсан гэж BSM хэлэв.

"Хөлөгт бохирдол эсвэл ачааны эвдрэлийн талаар мэдээлэл байхгүй бөгөөд анхны мөрдөн байцаалтын үеэр шалгахад ч механик болон хөдөлгүүрийн эвдрэл, тэнд гацсан шалтгаан байх боломжгүй" гэж BSM-ийн мэдэгдэлд дурджээ.

Refinitiv компаний мэдээллийн дагуу, Мягмар гарагаас хойш 30 гаруй нефть тээвэрлэгч хөлгүүд сувгийн хоёр талд зогсож байсны улмаас Баасан гарагт газрын тос 3%-иар өсчээ. Гэсэн хэдий ч түүхий болон шингэрүүлсэн байгалийн хийн улирлын хэрэгцээ бага байгаа нь үнэ ханшид үзүүлэх нөлөөг бууруулах магадлалтай гэж шинжээчид үзэж байна. 4 сая орчим баррель газрын тос гацаад байгаа бөгөөд ихэнх нь Казахстаны  холимог болон Оросын Урал, Ливи, Азери, Хойд тэнгисийн зарим түүхий нефть ачсан хөлгүүдийн хамт Азийн газрын тос боловсруулах үйлдвэр лүү явахаар хүлээж байна гэж худалдаачид мэдэгдэв.

Шинжээчдийн үзэж байгаагаар хэрэв суваг хэдэн долоо хоногоор гацвал Европоос Ази руу экспортлох түүхий нефть, түлш зэрэг бүтээгдэхүүн тээвэрлэдэг жижиг хөлгүүдэд үнийн хувьд илүү их нөлөө үзүүлнэ гэжээ.

Худалдаачид сэлгээний хөлгүүдэд 10-20% илүү мөнгө төлөх шаардлагатай болсон боловч захиалагчид их мөнгө төлөх боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ амралтын өдрүүдэд сувгийг чөлөөлж магадгүй тул зах зээлийн ачаа тээвэрлэлтийн үнэ буурч магадгүй гэж хөлөг онгоц зуучлагчид хэллээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ