АНУ Хятадыг төрөөр удирдуулсан сошиал медиагийн кампанит ажилд явуулж байгаад буруутгаж байна.

Хятад улс Шинжаанд албадан хөдөлмөр хийлгэсэнтэй холбоотойгоор төрөөс удирдаж байгаа сошиал медиагийн кампанит ажлыг эсэргүүцэж Хятад даавууг хэрэглэхгүй гэж үзсэн АНУ-ын болон бусад олон улсын компаниудыг эсэргүүцэж байгааг АНУ буруушаав.

АНУ-ын төрийн захиргааны төлөөлөгч Жалина Портер(Jalina Porter) хэлэхдээ энэхүү олон нийтийн сүлжээний кампанит ажил, хэрэглэгчдийн эсэргүүцэл нь Америк, Европ, Японы бизнес эрхлэгчид рүү чиглэсэн байна гэжээ.

"Бид, АНУ-ын хууль тогтоомжийг дагаж мөрддөг, бидний хэрэглэж буй бүтээгдэхүүнийг албадан хөдөлмөрөөр үйлдвэрлээгүй эсэхийг шалгаж ажилладаг компаниудыг сайшааж, тэдний талд зогсдог" гэж Портер ээлжит мэдэгдлийн үеэрээ хэлсэн.

"Бид, бизнес болон хүний эрхийн талаарх НҮБ-ын удирдамж, үндэстэн дамнасан байгууллагуудад зориулсан ЭЗХАХБ(Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага)-ын удирдамжийг баримтлан бизнес эрхлэгчдийг хүний эрхийг хүндэтгэхийг дэмжиж, зоригжуулж байна" гэж тэр нэмж хэлэв.

Хятад улс, дэлхийн тэргүүлэх хөвөн даавуу үйлдвэрлэгчдийн нэг Шинжаанд албадан хөдөлмөр хийлгэсэн гэх мэдээллийг няцааж, тэнд байгуулсан баазуудаа шашны хэт даврагч үзэлтэй тэмцэхэд тусалдаг Уйгур Исламын шашинтнуудын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэж тодорхойлжээ. Гадаадын хэд хэдэн жижиглэнгийн худалдаачдын хийсэн  ‘Шинжаанаас түүхий эд авахаас татгалзана’ гэх мэдэгдлийг Хятадын хэрэглэгчид олон нийтийн сүлжээгээр тарааж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Шинжаан дахь хөдөлмөрийн нөхцөлийн талаар барууны орнууд санаа зовж байгаа нь Хятадын хэрэглэгчдийн эх оронч үйлдлийг өдөөж Хятадын зарим алдартнууд гадаадын хэд хэдэн жижиглэн худалдааг сурталчлахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэр дундаа Nike зэрэг АНУ-ын зургаан брэндээс татгалзжээ.

Nike-ийн эзэмшдэг New Balance, Under Armour, Tommy Hilfiger, Converse нар нь Шинжаан дахь албадан хөдөлмөртэй холбоотойгоор үйлдвэрлэсэн даавууг нь ашиглахгүй гэсэн мэдэгдэл хийснийхээ төлөө шүүмжлэлд өртсөн компаниудын тоонд багтжээ. Шинжаанд хүний эрх зөрчигдөж байгаа тул АНУ болон барууны бусад улс орнууд Хятадын албаныханд хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын үзэж байгаагаар энэ нь нэг үндэстнийг хоморголон устгаж буй хэрэг гэв. 1-р сард Вашингтон, Уйгаруудыг албадан хөдөлмөр хийсэн гэх үндэслэлээр тус бүс нутгаас ирсэн бүх хөвөн даавуу, улаан лоолийн бүтээгдэхүүнд импортын хориг тавихаа мэдэгдсэн.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ