Бээжин хотод аюултай элсэн шуурга дэгдэв

Хятадын нийслэл Бээжин хот, Монгол болон Хятадын баруун хойд хэсгээс хоёр долоо хоногийн дараа ирсэн хоёр дахь шуурганаас болж ням гарагийн өглөө өндөр түвшний аюултай тоосонцор агуулсан элсэн шуурганд дарагджээ.

Бямба гарагт Монголын хэд хэдэн аймагт хүчтэй цасан шуурга шуурав. Хүчтэй шуурга өмнөд зүг рүү чиглэн элсэн шуурга болон хувирчээ. Бээжинд үзэгдэх орчин багасч, зарим тэнгэр баганадсан барилгуудын орой нь ч харагдахгүй болж, шуурга шуурч байхад гудамжаар явсан хүмүүс нүдээ хааж хамгаалахад хүрэв. “Өнөөдөр энэ нь нэлээд ноцтой асуудал юм. Үүнтэй адил сар бүр нэгээс хоёр өдөр ийм зүйл (бохирдол эсвэл шороон шуурга) болж байна." гэж Бээжингийн иргэд хэлэв. Бээжингийн албан ёсны агаарын чанарын индекс ням гарагийн өглөө 500 буюу хамгийн дээд түвшинд хүрч, PM10 гэгддэг хөвөгч тоосонцор зарим дүүрэгт нэг куб метр тутамд 2000 микрограммаас давсан байна.

PM2.5 жижиг тоосонцрын хэмжээ нь нэг куб метр тутамд 300 микрограммаас дээш байсан нь Хятадын 35 микрограммын стандартаас хамаагүй өндөр байв. PM2.5 тоосонцор нь маш жижиг тул цусны урсгалд нэвтэрч чаддаг, илүү аюултай харин PM10 нь зөвхөн уушгинд  нэвтрэх боломжтой илүү том тоосонцор юм. Хятадын цаг уурын албанаас Баасан гарагт шар сэрэмжлүүлэг гаргаж, Бээжинг тойрсон Өвөр Монгол, Шаньси, Ляонин, Хэбэй зэрэг Хятадын хойд мужуудад Монголоос элсний шуурга тархаж байгааг анхаарууллаа. Цаг уурын албанаас, саяхан Бээжин хотыг дайран өнгөрсөн элсэн шуурга Монголоос эхтэй бөгөөд энэ хавар харьцангуй дулаарч, бороо багассан нь хуурайшилт нэмэгдэж, элсэн шуурга дэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ гэж мэдэгдэв. Энэ жилийн цаг агаарын таагүй байдлаас болж Бээжин 4-р сард илүү их элсэн шуургатай тулгарч магадгүй гэж цаг уурын алба мэдээлэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ