COVAX хөтөлбөр Энэтхэгийн Серум(Serum) хүрээлэнгээс 5-р сар гэхэд вакцины бүрэн хангамж ирнэ гэж хүлээж байна

Дэлхий нийтийг COVID-19-ын вакцинаар хангах COVAX нь НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ болон бусад байгууллагуудаас дэлхий нийтэд COVID-19-ын вакциныг тэгш хүртээмжтэй хангахаар санаачилсан хөтөлбөр юм. НҮБ-ын Хүүхдийн сан саяхан хийсэн мэдэгдэлдээ 5-р сард Энэтхэгийн Серум судлалын хүрээлэнгээс вакцины бүрэн хангамжийг хүлээн авна хэмээн найдаж байна гэв.

Энэтхэгийн Засгийн газар COVID-19-ын халдварын шинэ давлагаатай тэмцэж байгаа тул 3,4-р сард Энэтхэгийн Серум судлалын хүрээлэнгээс (SII) үйлдвэрлэсэн вакцины нийлүүлэлт, COVAX хөтөлбөрт оролцож буй ядуу буурай орнуудад удааширна гэдгийг мэдэгдэв. COVAX ба Энэтхэгийн засгийн газар 3, 4-р сарын хугацаанд зарим хангамжийг дуусгах талаар хэлэлцүүлэг хийсээр байна. Дэлхийн вакцин, дархлаажуулалтын холбоо(GAVI) болон Энэтхэгийн Серум судлалын хүрээлэн (SII) хооронд байгуулсан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжих санхүүжилтийн гэрээний дагуу SII нь лицензтэй, Оксфордын AstraZeneca(COVISHIELD гэж нэрлэгддэг) вакцинаар, Gavi COVAX AMC хөтөлбөрт багтсан  бага орлоготой эдийн засагтай (Энэтхэгийг оролцуулаад) 64 орныг хангах үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл COVAX хөтөлбөрийг 28 сая COVISHIELD тунгаар хангасан бөгөөд 3-р сард нэмэлт 40 сая тун, 4-р сард 50 сая хүртэлх тунг хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна.

COVAX, вакцины түгээлт хойшлогдож болзошгүйг хөтөлбөрт оролцогч бүх талуудад мэдэгдсэн.  SII нь Энэтхэгийг хангахаас гадна, COVAX-ын тэгш, шударга үйлдвэрлэлийг дэмжих олон талт шийдлийг илүү чухалчилна гэж амлав. Оролцогч улс орнууд ч мөн хүнд хэцүү нөхцөлд AstraZeneca вакцины тараалтыг оновчтой хийх талаар ДЭМБ-ын удирдамжийг авсан. COVAX хөтөлбөрт оролцогчдод AstraZeneca вакцины хуваарилалтыг 3-р сард хийх ёстой ч зарим түгээлтийг 4-р сард хийхээр болсныг мэдэгдэв. COVID-19 вакцины үйлдвэрлэлийн эхний шатанд, вакцин үйлдвэрлэгчид хийх үйл явцаа оновчтой болгох, үнэлэхэд цаг хугацаа шаардагдана. AstraZeneca нь олон тивд байршилтай шинэ хангамжийн сүлжээг ашигладаг бөгөөд ирэх долоо хоногт COVAX хөтөлбөрөөр дамжуулан 82 оронд анхны нийлүүлэлтийг хийхээр ажиллаж байна.

COVAX нь 2021 оны хоёрдугаар хагаст халдвар эрс нэмэгдэхээс өмнө оны эхний хагаст бүх хөтөлбөрт оролцогч орнуудад вакцины эхний тунг нийлүүлэх зорилготой байна. Өнөөдрийг хүртэл COVAX нь 50 гаруй улс орон, эдийн засагт вакцин нийлүүлжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ