Дэлхийн хамгийн алдартай электрон хөгжмийн дуэт Дафт Панк салж байгаагаа зарлалаа. Энэ нь 46 настай Томас Бангалтер, 47 настай Гай-Мануэль де Хомем-Кристо нарын 1993 оноос хойш хөгжмийн ертөнцийг гэрэлтүүлж ирсэн хамтын ажиллагааг эцэс болгож байна. Дуулга өмссөн хос энэ талаар олон нийтийн сүлжээн дэхь хуудсан дээрээ ‘Epilogue’ нэртэй оньсого мэт видео бичлэг хийж мэдэгдэл хийжээ.Найман минутын урттай видеон дээр хосууд нөгөөгөө тоолох тоолуур дээр тохируулахаас өмнө цөлд алхаж байна.