Өмнөговь аймагт хоёр удаа газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн “Хөх толгой” гэдэг газар өчигдөр 07:47 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн “Улаан бут” гэдэг газар өчигдөр 09:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. 
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ