Ц.Ганзориг: 46 хүнээс Ковид19 илэрлээ

Коронавируст халдварын тархалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч байна. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Энэ сарын  11, 12-нд нийт 91 мянган өрхийг "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нд хамруулахад дөрвөн тохиолдол илэрлээ. ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байсан иргэдээс өчигдөр 40, өнөөдөр 46 тохиолдол илэрлээ. Нийт 86 тохиолдлын 4.6 хувь нь буюу дөрвөн хүн нь тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс илэрлээ. Тархвар судлаачдын үзэж байгаагаас массын дунд халдварын тархалт харьцангуй нам жим байдалтай байна гэж үзэж болохоор байна. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаагийн илрэл болов уу. 
12 өдрийн турш 412 мянган өрхөөс шинжилгээ авч халдварын голомтуудыг хумина. Улаанбаатар хотын хэмжээнд 115 голомт байна. Тандалт судалгаагаар гурван шинэ голомт илэрсэн" гэлээ. скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ