Бээжин-2022 олимпын бамбар

Галт бамбарыг судлан бүтээхдээ галны өнгө, тогтвортой байдал, өндөр даралтаар устөрөгч хадгалах, устөрөгчийг аюулгүйгээр ашиглах зэрэг олон зүйлийн технологийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэжээ. Аюулгүй, найдвартай байдал ихээхэн дээшилж, 10 зэрэглэлийн салхинд унтрахгүй бөгөөд маш хүйтэн цаг агаарт хэрэглэх боломжтой аж.
2020 оны 4-р сарын 24-нд Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо олон нийтээс цуглуулах, урилга тавих хэлбэрээр галт бамбарын гадна дизайныг бүтээх ажлыг өрнүүлж эхлсэн бөгөөд олны анхааралд хүрч, нийт 182 бүтээлийг хүлээн авсан байна.
Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны холбогдох албан тушаалтан “Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпын галт бамбарын буухианы замын шугам, галт бамбарын буухиачдыг сонгох бодлогыг боловсруулах шатандаа байна, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо төлөвлөгөө ёсоор зохистой үед нь энэ талаар нийтлэх болно” гэжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ