ХӨСҮТ: Гэр бүл, найз нөхдийн хүрээнд, нийтийн байранд халдвар тасрахгүй байна

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн Covid-19-ийн тохиолдол 2073 болов. Үүнээс 1493 хүн эдгэрч, 567 хүн эмчлэгдэж байна. Цэргийн төв эмнэлгээс 30 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжсэн.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
-Маш хүнд- 1
-Хүндэвтэр- 77
-Хүнд- 5
-Хөнгөн-484 хүн эмчлүүлж байна.
Халдварын тархалт өндөр дүүргүүд:
Баянгол дүүргийн 3, 5, 10, 16, 18, 20-р хороо,
Баянзүрх дүүргийн 1, 2, 10, 16, 17, 19, 22, 26-р хороо,
Сүхбаатар дүүргийн 1, 3, 7, 8-р хороо,
Сонгинохайрхан дүүргийн 21, 24, 30,  35,36, 40,
Хан-Уул дүүргийн 3, 10, 15, 19 дүгээр хороодод өвчлөл шинээр бүртгэгдсэн.
Халдвар тарсан хязгаар, цар хүрээ улам өргөжиж байна. Тиймээс иргэд голомтын тархалт өндөр байгаа гудамж, талбайгаар болгоомжтой явах хэрэгтэй. Ялангуяа “Монгол шир” компанийн халдвар идэвхтэй үргэлжилж байна. Уг компанийн халдварын тохиолдол 45 байсан бол 54 болж нэмэгдсэн. Гутлын цехээс 32, худалдааны төвөөс 28 тохиолдол болж нэмэгдсэн.
Одоогоор гэр бүл, найз нөхдийн халдварууд тасралтгүй үргэлжилж байна. Нийтийн байранд халдвар тасрахгүй байна. Ер нь нэг халдварын үргэлжлэх хугацаа нэг сар орчим болж байж халдварын голомт тасрах боломжтой.
Батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтлаас халдвар авч байна. Тухайлбал, 5000 ойрын хавьтлаас 1000 гаруй хүнээс халдвар бүртгэгдэнэ гэдэг нь нийт ойрын хавьтлын бүртгэгдсэн хүмүүсийн 20 хувь нь халдварт өртөж байна. Үүн дотроо 90 гаруй хувь нь ойрын хавьтлынх.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ