Ма Ань Чяо тосгоны танигдахын аргагүй өөрчлөлт



Хятад Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгонд хүрэлцэн очлоо. Шавар байшинд, уулын гууд амьдрах иргэдийн хар бараан амьдрал хэдийнээ өөрчлөгдөн дутагдах зүйлгүй сайхан амьдарч байгаа нь харагдана.

Энэхүү хүнд нөхцөл байдалд Улаан цав хотын Дөрвөд хошууны Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгоны иргэн 72 настай Лю Цүнь-И амьдарч ирсэн. Харин биднийг очих үед тэрээр тосгоныхоо эрс шинэчлэл, бүтээн байгуулалтад олзуурхан бидэнтэй хууч хөөрсөн билээ.

Тэрээр "Бороо орох бүрт шавар байшин маань хариугүй урсаж амьдрах орчин үнэхээр хүнд байсан. Гэтэл өнөөдөр төр засгийнхаа шийдвэрээр сайн сайхан амьдарч байна. Цоргоноос нь ус гарч, харилцаа холбоотой, тог цахилгаантай, үүд хэсэг маань хүртэл засмал замтай болчихсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.




Лю Цүнь-И тархины өвчин туссаны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, амьдралаа авч явахад хүнд нөхцөл байдал хүрчээ. Улмаар 2016 онд ядуу өрхөөр бүртгүүлсэн байна. Ганцхан энэ айлын амьдрал бус Ма Ань Чяо тосгоны бүх иргэд шавар байшин, уулын гуу жалганд амьдарч байсан бөгөөд Хятад улсын Засгийн газраас "Ядуурлыг бууруулах” төрийн бодлого хэрэгжүүлэн ядуу тосгоныг бүхэлд нь орчин сайтай газарт нүүлгэн шилжүүлэх арга бодлогоор 2018 онд цоо шинэ Ма Ань Чяо тосгонд нүүж иржээ.



Улмаар 72 настай Лю Цүнь-И шинэ тосгонд нүүж ирснийхээ дараа тариалангийн талбайн эзэмших эрхээ  улсад шилжүүлэн нөхөн олговор, тариаланг зогсоон бэлчээрийг сэргээсэн нөхөн олговор, экологийн хамгаалалтын нөхөн олговор, ахмад настны тэтгэвэр, амьжиргаа доогуур төвшний нөхөн олговор зэрэг олон аргаар нөхөн олговор авснаар амьдралаа өөд нь татаж, чинээлэг амьдрах болсон ажээ.  Түүнчлэн тэрээр үйлдвэрт тогоочоор ажиллан давхар цалин авдаг болсноо дуулгасан юм.




Лю Цүнь-И хэлснээр ядуурлаас ангижирсан шалтгаан нь "Намын сайн бодлого, бүх шатны ажилтнуудын бодит тусламжид маш их талархаж байна. Тэдний ачаар манай гэр бүл ядуу буурай хүнд амьдралаасаа гарч, ядуурлаас бүрэн ангижирч чадсан” гэлээ.

Б.Мөнхзул




 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ