NASA сарыг эзэмших хөтөлбөрийнхөө шинэчилсэн төлөвлөгөөг танилцуулжээ


АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) сарыг эзэмших “Artemis” хөтөлбөрийнхөө шинэчилсэн төлөвлөгөөг даваа гарагт танилцуулжээ.
Шинэ төлөвлөгөөний дагуу “Artemis” хөтөлбөрийн эхний үе шатыг (Artemis 1) 2021 онд, хоёрдугаар үе шатыг (Artemis 2) 2023 онд хэрэгжүүлэхээр товлосон байна.
Харин хөтөлбөрийн гурав дахь үе шат (Artemis 3) гэж тооцогдож байгаа саран дээр буух ажиллагаа урьд нь төлөвлөж байсны дагуу 2024 онд болох ёстой юм. "2024 онд саран дээр амжилттай газардахад шаардлагатай энэ бүх үе шат хэрэгжиж эхлэх шатандаа явж байгаа бөгөөд бид зорилгодоо хүрэхийн тулд хурдацтай ажиллаж байна" гэж NASA –гийн тэргүүн Жеймс Бриденстайн хэлжээ.
Эхний үе шатанд “Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2024 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдээ саран дээр буулгахаар төлөвлөсөн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ