Сэтгүүлчдийн баг: Ү Чуань шяний төмсний талбайгаас хүргэж байна

Өвөр Монголын ӨЗО-ны болон Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Ү Чуань шян дахь төмсний талбайгаас дараагийн сурвалжилга хүрч байна. Хүнсний ногоо дундаас төмс нь Ү Чуаны хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүний нэг билээ. Энэ удаад Ү Чуань Шян төмсний аж үйлдвэрлэлээр хэрхэн ядуурлаас ангижруулсан тухай бид бүхэн сурвалжлах болно.

Ү Чуанын хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүн нь иргэдийн дунд нэлээдгүй алдартай бөгөөд их хотын томоохон дэлгүүр, цахим худалдааны төвүүдээс энэ үйлдвэрийн төмсийг худалдан авдаг байсан. Харин бид энэхүү төмсний нутагт очин тариалангийн талбарт хүрч үзэх хүсэлтэй хөтлөгдөн Ү Чуань шянийн хөх эрэг сурангийн тариа мод тосгонд хүрэлцэн очсон билээ.

 

 

Биднийг очих үед намрын ургац хураалтын ажил эхэлчихсэн байсан учир тариалангийн ажилчид төмсөө хураан тун завгүй ажиллаж байсан юм. Манай багийн очсон энэ айл ам бүл 3-лаа амьдардаг бөгөөд нийт 6 га талбайд төмсний тариалан эрхлэдэг айл байв.



Ү Чуань Шянийн сурталчилгааны газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтны ярьснаар 1 га төмсний тарианаас ойролцоогоор 75 тонн төмс хураадаг гэв. Хөх эрэг сурангын хөдөө аж ахуйн хамгийн чухал бүтээгдэхүүн төмсний үнэ нь тариаланчийн орлогийн төвшинтэй шууд холбоотой хэмээж байв. Тийм ч учраас тариаланчдын хувьд борлуулалтын асуудал бол тэдэнд тулгардаг хамгийн асуудал байлаа. Энэхүү нөхцөл байдалд чиглүүлэн тариаланчдын хүнсний борлуулалтын асуудлыг шийдэхээр ядуурлаас бууруулах бодлогийг хэрэгжүүлэн ажиллах болжээ. Төмсний борлуулалт сайжруулбал, тариаланчдын орлогийг нэмэгдүүлэн ядуурлыг бууруулах ажил ч амжилттай хэрэгжих юм.



Ү Чуань Шян нь эртнээс төмс тариалж ирсэн түүхтэй аж. "Сүүлийн жилүүдэд ядуурлыг зорилтот чиглэлээр бууруулах арга бодлого хэрэгжүүлэхтэй зэрэгцэн төмс тариалах ажлыг эрчимтэй дэмжиж эхэлсэн. Маш олон тооны тариаланчдад хөдөө аж ахуйн төмсний тариаланд нэгдсэнээр ядуурлаас ангижирсан. Өнгөрсөн хугацаанд тариаланчдын хувьд төмсний борлуулалт нь хамгийн их асуудал болдог байсан бол засгийн газраас энэхүү асуудлыг шийдэж өгөх болсноор тариаланчдын орлогийн асуудал ийнхүү шийдэгдсэн байдаг аж. Борлуулалтын хувьд ихэнхдээ худалдан авагчдыг урих засгийн газрын талаас урьдчилан захиалга өгөх зэрэг аргийг ашиглаж байна. Үүний зэрэгцээ шинээр  хөгжиж буй цахим худалдааны хэлбэр нь мөн борлуулалтын нэг хэлбэр болж байна” хэмээн хэвлэл мэдээллийн албаны ажилтан хэллээ.

Я.Хулан 






 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ