Их Британи хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хоригложээ


ЛОНДОН. /AP/.
 Их Британи хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд хуванцар соруул, шингэн хутгагч, чих цэвэрлэх хөвөн зэрэг бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглох шийдвэр нь өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг цаашид Их Британид оруулж болохгүй аж.

Засгийн газрын мэдээлснээр, Их Британичууд жил тутам 4.7 тэрбум хуванцар соруул, 316 сая шингэн хутгагч, 1.8 тэрбум чих цэвэрлэх хөвөн хэрэглэдэг ажээ. Эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь далай тэнгист хаягдаж, их  хэмжээний бохирдол үүсгэдэг аж. Үүнээс гадна Их Британийн эрх баригчид ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн гялгар уутны үнийг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна.

“Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн байгаль орчинд ноцтой хохирол учруулж байна. Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна” хэмээн Их Британийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн сайд Жорж Юстис мэдэгджээ. 
Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ