ШИНЭ нам АН-д нэгдэнэ

2018 -2019 онд У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрыг огцруулах асуудалд намаасаа өөр байр суурь буюу түүнийг авч үлдэх байр суурь баримталж, УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах үйл ажиллагаанд оролцсоных нь төлөө Л.Болд, Ж.Батзандан нарыг Ардчилсан Нам намын гишүүнчлэлээсээ "хөөсөн" билээ. Намаасаа "хөөгдсөн" Л.Болд, Ж.Батзандан нар харин МАН-ынхантай түншилж, МАНАН дэглэмийн эсрэг хөдөлгөөн гэгчид нэгдэн, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Намыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн юм.
 
Тус нам УИХ-ын 2020 оны сонгуульд Бүгд Найрамдах Нам, Үнэн ба Зөв намтай хамтран "ШИНЭ" эвсэл байгуулан оролцсон ч парламентад нэг ч суудалтай болж чадаагүй.Харин УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн саналыг хувааж, МАН-ыг үнэмлэхүй олонхи болгоход бодитой хувь нэмэр оруулсан юм.
 
 
УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Л.Болд улс төрөөс гарч байгаагаа албан ёсоор илэрхийлсэн бол Ж.Батзандан ч ихээхэн сэтгэлээр унасан бөгөөд "Хэзээ нэгэн цагт улс төрд буцаж ирэх өдөр байх байлгүй дээ" хэмээн ярьж яваа аж.
Ер нь ШИНЭ нам АН-д нэгдэх нь цаг хугацааны асуудал болсон агаад энэ оны 12 сарын 6 юм уу? ирэх оны цагаан сарын үеэр албан ёсоор шийдэгдэх нь тодорхой гэдгийг эх сурвалж өгүүлж байна.
Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуульд ч хэдийгээр АН, ШИНЭ нам, МАХН хамтран оролцож буй гэх ч МАХН л нэр дэвшигчдээ намаасаа дэвшүүлсэн бөгөөд ШИНЭ намын дэд дарга асан Ц.Баттуяа, ШИНЭ намын СХД-ийн хорооны дарга асан Д.Энхсайхан нар АН-аас нэр дэвшиж буй аж.
Ийнхүү ШИНЭ нам Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн 1 жилийнхээ ой дээр de facto бол хэдийн АН-даа буцаж нэгджээ.
 
Э.Мягмар
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ