Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдсон
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдрийн буюу хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байна. Ховд аймагт хоёр хүн, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарласан. Дархан-Уул, Ховд аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн.
Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд сайн унтаж амрах, ядрахгүй байх хэрэгтэй. Гадуур аль болох явахгүй, олон хүнтэй газраар зорчихгүй байхыг анхааруулъя. Хувь хүмүүс эрүүл мэндийн сахилга батаа сайн хангаж, коронавирусийн халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Мөн коронавирусийн халдвартай холбоотой худал ташаа мэдээлэл гаргахгүй байх тал дээр хэвлэл мэдээллийн салбарын та бүхэн анхаараарай. Худал ташаа мэдээлэл гаргах, олон нийтийг айдаст автуулах нь эргээд улс орны эдийн засагт ч сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй” гэлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 31,436 тохиолдол 636 нас баралт бүртгэгдээд байна. Өмнөх өдрөөс 3,174 шинэ тохиолдол илэрсэн.ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнд сангууд хандив өргөж эхлээд байна. Ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 10-11-нд судалгаа шинжилгээний тэргүүн зэргийг тогтоохоор олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв “Шинэ коронавирус болон H5N1 вирусээр үүсгэгдэж буй шувууны томуунаас сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Шинэ коронавирус болон шувууны томуу нь хоёул мал, амьтнаас гаралтай зоонозын халдвар юм. Тиймээс ЗӨСҮТ эрүүл мэндийн ажилтнуудад энэ талын мэдлэг мэдээллээр хангах, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөгөөг өгч, нийт 3,000 гаруй хүнд сургалт явуулжээ. Ингэхдээ 21 аймгийн бүх нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж байгаа.Халдвар дамжих эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар онцгойлон анхаарч ажиллаж байна.
Шувууны ханиад нь аюултай вирусээр үүсдэг гэдгийг ЗӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. 2003 оноос хойш 800 гаруй тохиолдол дэлхийн 17 улсад бүртгэгдэж, нас баралтын түвшин 50 гаруй хувьтай байгаа юм.
НЭМГ-ын мэргэжилтэн Энхзаяа: Төвлөрлийг аль болох сааруулах зорилгоор өрх, дүүрэг, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Нийслэлийг тойрсон 8 автозамын постуудад өнөөдрөөс хяналт шалгалтын пост ажиллуулж эхэллээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Батсайхан: Хоёрдугаар сарын 5-ны өдөр Хятад улсын Хунань хотод шувууны томуу гарсан нь батлагдсан. Өвөрмөц вакцин эмчилгээ байхгүй учир халдвар гарсан аж ахуйн 17828 тахиаг устгаад байна. Халдвар шувуунаас хүнд халдсан тохиолдол бүртгэгдээгүй. Шувууны томуугийн халдвараас сэргийлэх үүднээс тахиа, гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлохыг бүрэн хориглосон.
image
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ