Н.Номтойбаярын хаягийг газар хаясан байжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг УИХ-аар хэлэлцэж түдгэлзүүлсэн. Ерөнхий прокуророос түүнийг мөрдөн байцаалтын нууц задруулсан, мөрдөн байцаалтад саад учруулж байна гэж үзэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг УИХ ийнхүү биелүүлсэн хэрэг.
УИХ-ын Тамгын газраас түүнийг өрөөгөө суллаж өгөхийг шаардсан байна. Тэрчлэн эрхэм гишүүний өрөөний үүдэнд хадсан нэрийг хуулж ордны хонгилд хаясан байжээ. Энэ талаар Н.Номтойбаяр гишүүний ажлын албаны ажилтан Б.Эрдэнэбат өөрийн цахим хаягаар жиргэжээ. Тэрээр "Би УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын албаны ажилтан. УИХ-ын Тамгын газраас Номт гишүүнийг маань өрөөгөө өгөхийг шаардлаа. Өрөөндөө орох гэтэл хаягийг хуулаад газар хаясан байсныг оллоо. Хөөрхий энэ үйлчлэгч эгч буцаад хадах гэнэ. Хүнийг харлуулж болно арай л дэндүү байна аа л гэлээ" хэмээн жиргэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр харин энэ талаар "Ордоны ажилтан эгч танд баярлалаа. Миний нэрийг эргүүлж хадах шаардлагагүй ээ" хэмээн цахим хуудсаараа дамжуулан жиргэжээ.
Монголчуудад "Хазайсныг түшиж, халтирсныг тулах" гэсэн агуу сайхан нинжин сэтгэл байсан. Өнөө цагт харин зэрлэг нийгмийн араншингаа дагаад Ницшегийн "Унасныг түлх" гэсэн харгис философи үйлчлээд байгаа нь энэ мэт үйлдлээс анзаарагдах юм даа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ