ЭМЯ: Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр шинэ коронавирусын халдвар авагсдын тоо 24120, нас барагсад 492-д хүрсэн байна. Испани, Бельгид анх удаа коронавирусын халдвартай хүн бүртгэгдэж, Канад, БНСУ, Японд халдвартай авсан хүний тоо нэмэгдлээ. Халдвар авсан болоод нас барсан хүний тоо нэмэгдсээр байгаа ч одоогоор 883 хүнийг эдгээгээд буй нь нас барсан хүнийхээ тооноос давсан үзүүлэлт юм.Коронавирусаар халдварласан тохиолдол дэлхийн 28 оронд бүртгэгдээд байна.
ЭМЯ-наас коронавирусын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Шинэ коронавирусын халдвар эрчимтэй тархаж байна. Дархан-Уул аймагт нэг хүн байна. Энэ хүн маань өөрийгөө сайн тусгаарлаад эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаа нь бас сайшаамаар явдал гэсэн юм.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын Халдвар өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн н. Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар 20630 халдвар авсан тохиолдол илэрч, үүнээс 426 хүн нас барсан. Үүний 99 хувь нь БНХАУ-аас илэрсэн. Нас баралтын төвшин 2,6 хэвээр байна. Одоогийн байдлаар 23 улсад 159 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт өвчлөгчдийг 30-79 насны хүмүүс эзэлж байна. Нууц үеийн хугацаа дундажаар 6,1 байна. Хятадаас бусад улс оронд өвчлөгчдийг судлахад дандаа өвчлөлийн голомт Хубэй мужид аялсан байгаа нь тогтоогджээ.
МХЕГ-ын мэргэжилтэн н. Баярболд: Вирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагууд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Нэгдүгээр сарын 7-ноос эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Улсын хэмжээнд нийтийн тээврийн 12, таксиний таван компанид шалгалт хийсэн. Хоёр сургалтын төв дээр үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн. Удахгүй Монголын уламжлалт цагаан сар болно. Хүнсний тогтвортой байдлыг бодлого ч бас явагдаж байгаа. Нийтдээ 15 нэр төрлийн 1166 ширхэг, 3.300.000 орчим төгрөгийн бүтээгдэхүүнийг устгасан байгаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сэжигтэй тохиолдлуудын хариу гарсан. Бүгд сөрөг гарсан байгаа. Хамгийн сүүлд хоёр хүн ирж, ХӨСҮТ-ийн 50 ортод хэвтэж шинжлүүлж байгаа. Хариу нь маргааш гарна. Японы оношлуураас гадна ДЭМБ-аас өгөх 3000 оношлуурын эхний 500 нь ирэх долоо хоногт ирнэ гэсэн мэдээтэй байна. Тусгаарлагдсан хүмүүс хаана байрлаж байгаагаас хамаарч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ