Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгоно

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана.
Үүнд:
Иргэн – 18-50 нас
Дээд офицер /генерал/ – 65 нас хүртэл
Ахлах офицер – 60 нас хүртэл
Дунд офицер, ахлагч -55 нас хүртэл
Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч – 50 нас хүртэл
Цэргийн бүртгэл ажлын өдрүүдэд 09:00-19:00 цаг амралтын өдрөөр буюу Бямба гаригт 10:00-17:00 цаг Ням гаригт 12:00-16:00 цагт хийгдэх юм. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай аж. Цэргийн бүртгэлийн хугацаа энэ сарын 07-ны өдрөөр таслагдах юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ