“Х.Мандахбаярыг “алаадах шагная” гэжээ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг "Ална, үхэл дээр чинь бүжиг хийнэ" гэж дарамталсан талаар Х.Мандахбаяр өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр, "Хуулийн дээр сандайлж суусан олигархууд яаж хүн заналхийлдэг, ямар аргаар хүн алдаг гэдгийг харцгаа!!!
Заналхийлэл ил цагаан боллоо. “Ална, хүйс тэмтэрнэ” гэсэн заналхийлэл, сүрдүүлэг сүүлийн нэг жилд тасраагүй. Энэ заналхийлэл хаанаас явагдаж байгааг, улаан цайм гүтгэлэг зохион байгуулах гэмт хэргийг хэн захиалсныг, санхүүжүүлснийг ойлгож байсан. Зарим баримтууд гарт орж ирсэн. Одоо бүр олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтэлж, амь насанд заналхийлж эхэллээ. Асуудлыг цагдаа, прокурорын байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа учраас удаан дуугүй явлаа. Хуулийн байгууллагад итгэхийг хүссэн.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж твиттер хуудсандаа 2020.02.01-нд “Би чамайг цааш нь харуулчихаад, хөөрхий муу сүнсийг чинь тамд явуулчихаад, бага сага баяр тэмдэглэнэ”, “Чамайг үхэж далд ортол чинь зовооноо. Там болгоноо амьдралыг чинь. Айдасын өвчин тусаад баас шээстэйгээ холилдноо чи”, “Чиний үхэл дээр бүжиг хийхээр бэлдэж л байгаа шүү. Гоё бүжиг”, “Чамайг явуулнаа. Чамайг шаах гаруудыг шагнанаа” гэх мэтээр жиргэв. Шууд ална гэж заналхийлж, аллага захиалсан зар явуулж байгаа хэрэг биш үү.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ