МХЕГ: Ухань хотоос ирсэн хоёр чингэлэг ачааг ариутгал хийн хилээр нэвтрүүлсэн

Шинэ коронавирусийн халдварын эсрэг авч байгаа арга хэмжээнийхээ талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өгч байна.
МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "  Манай бүх боомтуудаар 64 сэжигтэй тохиолдол илрүүлсэн. Үүний 56 нь Буянт-Ухаа боомт дээр 5 нь Замын-Үүд боомт дээр, 3 нь Хавирган боомт дээр илрүүлж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн шинжилсэн. Шинэ коронавирусийн халдвар тухайн зорчигчдод илрээгүй байна.
Нийтдээ 13 хилийн боомт үйл ажиллагаа явуулдгаас 5 боомт нь түр хаагдсан. Хоёрдугаар сарын 5-ныг дуустал бид зарим зөвшөөрөгдсөн боомтоор Монгол Улсын иргэдийг оруулж ирж байгаа. Жишээ нь өчигдөр 141 хүн Гашуунсухайт боомтоор зөвшөөрөлтэй орж ирсэн. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран шинж тэмдгийн хяналт хийсэн. Одоогоор иргэдээс шинэ коронвирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй. Зорчигчдын эрүүл мэндийн хяналтаас гадна, гар тээшинд хяналт шалгалтыг чангатгасан.
Мөн иргэдийн тээшинд хяналт тавьж, боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг устгалд оруулж байна.  Өвчний голомт буюу Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирснийг ариутгал хийн хилээр нэвтрүүлсэн. 
Засгийн газрын нөөц хөрөнгөөс хилийн мэргэжлийн хяналт болон хамгаалалтын чиглэлд 1.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэснийг термокамер авах, байцаагчдад хамгаалах хувцас хэрэглэл авахад зарцуулаад явж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ