Найман тонн түүхий нүүрс элсэн доор нууж нийслэлд оруулахаар завджээ

Энэ сарын 1-ний өдөр Налайхаас Northbenz маркийн авто машинаар иргэн Б найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун, тээвэрлэж явсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын алба хаагчид илрүүлжээ. Түүхий нүүрсийг "Амгалан" дулааны станцад төвлөрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Мөн Хан-Уул дүүргийн Өлзийт-1 шалган нэвтрүүлэх товчоогоор хоёрдугаар сарын 3-ны шөнө улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Н Тавантолгойн есөн шуудай түүхий нүүрс тээвэрлэж явсныг ХУД-ийн цагдаад шилжүүлж, нүүрсийг "Амгалан" дулааны станцад буулгажээ. Эх сурвалж. ЗАРИГ.МН
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ