Зам тээврийн ослоор нэг хүн амь насаа алджээ

2020.02.01-02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 321 дуудлага хүлээн авсны 237-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгдсэн байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд байжээ. Орон нутагт ноцтой осол гарсан байна. Тодруулбал: өнгөрсөн бямба гарагт шөнийн 11 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хар ямаат” гэх газар шороон замд Зил-131 маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй иргэн Б нас барсан байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ