У.Хүрэлсүх: Сар шинийн баярыг угтаад үндэсний контентын уралдаан зарлаж байна

Монгол Улсын Ерөнхий сайл У.Хүрэлсүх үндэсний өв соёл, зан заншлыг харуулсан телевизийн конкентын уралдаан зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Үндэснийхээ баярын тохиолдуулан өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн радио, телевизүүдийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгүүдийг дэмжих, цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс зайлшгүй дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Тиймээс өв соёлоо сурталчлах, ард иргэдээ сочн гэгээрүүлэх ажлыг хамтдаа хийх нь зүйтэй. Энэ ажил нь үндэсний баяр болон түүхэн ойн үеэр зохион байгуулагдаж байх нь зүйтэй гэж үзэж байна. Сүүлийн 30 жил бид уул уурхай ярилаа. Харин түүх соёлоо дээдлэх, ах захаа хүндлэх, товруулбал, хүний ёсны тухай бага ярьсан байна. Тиймээс Засгийн газраас ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Ерөнхий сайдын дэргэд Соёл, урлагийн зөвлөл байгуулагдсан. Сүүлийн үед телеизүүдээр гарч байгаа нэвтрүүлгүүдийн ихэнх нь гаднын нэвтрүүлэг байна. Дэлхийн бусад орны хөгжил, зан заншилтай танилцах, киног нь үзэх зэрэг нь байлгүй л яахав. Гэхдээ үндэсний урлаг соёл, зан заншил, үүх түүхээ харуулсан дотоодын нэвтрүүлэг чухал.
Бид монгол хүн гэдгээ мартаж болохгүй. Монголоороо ярьж, сэтгэдэг, эх орноо хайрладаг байх ёстой. Тиймээс сар шинийн баярыг угтаад долоо хоногийн хугацаанд үндэсний контент хийх уралдааныг зарлаж байна" гэлээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ