Нямтайширын Цэлмүүн ахыгаа өмөөрч, Г.Батхүү агсныг дэмжигчдийн хуудаснаас түүнийг буруутгав

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэсэн. Тэрээр “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Батхуяг 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.13 секундийн бичлэг гэж асуудал яригдаад буйг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Г гэгч этгээд хуурамчаар зохиож, хууран мэхлэн ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Г гэгч этгээд дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269,101.575 сая төгрөгийг бусдаас залилж авсан энэ үйлдэлд нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн” гэж мэдэгдсэн.
image
Хэвлэлд гарсан эл мэдээллийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын төрсөн дүү, “МАК” группын дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн өөрийн фейсбүүк хуудсанд хуваалцахдаа “Бичлэг байхгүй, залилангийн хэрэг удаа дараа үйлдэж байсан “Г” гэгчийн байгаа гэх л худал үг хангалттай байж. Үнэн хэзээд ялна! Талийгаачийн үр хүүхдүүд миний үеийн л залуучууд, нийгэмдээ олигтой хийсэн зүйл лав харагдсангүй, эцгийнхээ үхлээр олон нийтийн өмнө гарч бусдыг гүтгэх замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд. Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр!” гэсэн пост бичиж оруулжээ. Н.Цэлмүүн зулай дээр нь гишгэж төрсөн ганц ахыгаа өмөөрөх нь аргагүй байсан биз. Харин түүний коммент хэсэгт Мөнх Анхилуун хаягтай уншигч “Сонин тайлбар бичдийн бэ, яасан ч байсан үр хүүхэд нь эцгийнхээ төлөө л явж байгаа байлгүй дээ ийм юмаар нэр хүндэд гарна ч гэж юу байхав. Зовлонг нь биеэр мэдрээгүй болохоор энэ хүмүүсийн уй гашууг өөрөө хэзээ ч ойлгохгүй л байх л даа” (Munkh Ankhiluun Sonin tailbar bichdiin be, yasan ch bsn ur huuhed n etsgiinhee tuluu l yawj bga blguidee iim ymaar ner hunded garna ch gj yu bhaw, zowlong n biyer medreegui bolhoor ene humuusiin ui gashuug uuruu hezee ch oilgohgui l bh l da) гэжээ.
Н.Цэлмүүний тухайд Монголын толгой баячуудын нэг “МАК” группийн захирал Нямтайширын ганц охин. Хоёр удаа гэрлэж өмнөх нөхрөөсөө нэг охин төрүүлсэн, УИХ-ийн гишүүн Номтойбаярын төрсөн дүү юм. “МАК” группын өв залгамжлагч тэрээр компанийхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж. “Шарк танк” нэвтрүүлгээр өөрийгөө чамбай нэгэн гэдгээ баталсан Н.Цэлмүүн экс ерөнхий сайд С.Батболдын Баттүшигтэй нижгэр хурим хийж байсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ