Дэлбэрэлтээр гэмтсэн залууг эмнэлэгт хүргэжээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын тавдугаар багийн Дэнж хорооллын наймдугаар гудамжинд иргэн Э-ийн нам даралтын зуух дэлбэрсэн тухай дуудлага энэ сарын 2-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тухайн өдөр Онцгой байдлын газрын зургаан аврагч, хоёр автомашинтай 1.2 км замыг туулан 00:37 цагт очиход БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “JV-161542005” загварын нам даралтын зуух дэлбэрсэн байсан аж. Зуух дэлбэрснээс 27 настай эрэгтэй Б нь толгой хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг ар гэрийнхэн нь эмнэлгийн байгууллагад хүргэжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ